LuxuryCase
Luxury Case — Булган & Суусар малгайны цүнх
Luxury Case — Булган & Суусар малгайны цүнх
Couldn't load pickup availability
Luxury Case — Булган & Суусар малгайны цүнх
Таны үнэт малгайд зохистой цорын ганц хамгаалалт.
Булган, суусар малгай бол зүгээр нэг малгай биш. Жилийн хамгийн хүйтэн өдрүүдэд тань хамт байдаг, үнэ цэнэтэй зүйл. Гэтэл хадгалах зөв арга олоогүй байсан — одоо байна.
Хамгийн том асуудал нь цагаан эрвээхэй шавьж. Гялгар уут, энгийн хайрцагт хадгалахад энэ шавьж нэвтэрч, малгайн үнэт үсийг идэж сүйтгэдэг. Мэдэхгүй байтал малгай бүрэн муудсан байдаг — буцаан засах аргагүй.
Luxury Case үүнийг бүрэн шийдсэн:
— Цагаан эрвээхэй шавьжнаас бүрэн хамгаална: битүүмжилсэн EVA материал шавьж нэвтрэхгүй
— Хэлбэр, дүрс бүрэн хадгалагдана: гялгар уут шиг хавтгайрахгүй
— Булган болон суусар малгай хоёулаа багтана
— EVA материал: хатуу, хөнгөн, ус тусгаарлана
— Арчиж цэвэрлэх боломжтой
Гэртээ хадгалахад ч, хол ойрын аяллаар хаашаа ч авч явахад ч — адилхан найдвартай. Шүүгээндээ тавихад гоёмсог, чемоданд хийхэд яг таарна, машины ачаанд ч гэмтэхгүй.
Хэмжээ: бүх төрлийн булган, суусар малгайд тохирно
